
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх эрх олгохоор төлөвлөж байна. Мөн тэрээр засгийн газрын бусад хэд хэдэн албан тушаалд өөрчлөлт хийхээр зэхэж байна гэж тус улсын зарим хэвлэл мэдээллээ.
Тэрээр энэ өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр мягмар гарагт Францын ерөнхий сайд Эдуард Флиппе-тэй уулзжээ. Бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээний хүрээнд, зарим салбарын сайд нэр болоод дэд сайд нар өөрчлөгдөхөөс гадна гүйцэтгэх үүрэг чиглэл, үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох юм.
Лхагва гарагт Францын засгийн газар хуралдахаас өмнө энэ өөрчлөлт болох төлөвтэй байна. Учир нь Францын ерөнхийлөгч Эммануэль лхагва гарагийн үдээс хойш Армен улсад айлчлахаар мордох юм. Францын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын хуучин зөвлөхийг тойрсон хэл амнаас болж сүүлийн хэдэн сарын хугацаанд Эммануэль Макронын нэр хүнд унаад байгаа юм.
Францын ерөнхийлөгч засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.