
Сургуульдаа хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Б-г өнөөдрийг хүртэл шалгаж байна.
Түүнд авлига өгсөн хүнтэй нь хамт Авлигатай тэмцэх газраас энэ сарын 4-ний өдөр баривчилсан юм. Олон нийтэд ил болсон нь энэ хэрэг. Гэтэл далд хэлбэрээр эцэг, эхээс мөнгө авч хүүхэд элсүүлдэг явдал ихссэн. Иймээс хэн нэгэн албан тушаалтан танд үйлчилгээ үзүүлснийхээ төлөөсөнд хахууль өгөхийг шаардан аргагүй байдалд оруулсан бол үүнийгээ мэдээлэх хэрэгтэй гэж Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга н.Баярхүү ингэж ярилаа.
Эрүүгийн хуулийн 22.5-д заасны дагуу хүүхдээ сургуульд оруулах гэж мөнгө өгсөн иргэн энэ тухай өөрөө сайн дураараа ирж мэдээлвэл хахуульд өгсөн мөнгөө буцааж авахаас гадна ялаас чөлөөлөгдөх боломжтой. Мөн хүүхэд нь ч сургуульдаа үлдэх юм байна.
Хахууль өгөхийг шаардаж, аргагүй байдалд оруулсан бол АТГ-т мэдээлэх хэрэгтэй | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.