
Америкийн тэрбумтан Пол Аллен 65 насандаа таалал төгсчээ. Бизнес эрхлэгч, буяны үйлстэн тэрээр хавдрын өвчин нь хүндэрсний улмаас нас нөгчсөнийг түүний гэр бүлийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ 10 дугаар сард тэрээр лимфомтой гэж оношлогдсон талаараа мэдээлж байсан юм. Өмнө нь тэрээр олон жилийн турш хорт хавдар өвчинтэй тэмцэж байжээ. Тэрээр 1970-аад онд Билл Гейтсийн хамтаар “Майкрософт” корпорацыг үндэслэсэн байдаг.
Өөрийн найз Гейтсийг Гарвардын их сургуулиа орхиж, оронд нь компаниа байгуулахад төвлөрч ажиллахыг ятгасан хүн нь чухамхүү Аллен байсан гэдэг. Тэдний үндэслэсэн компани эдүгээ өндөр технологийн аж үйлдвэрийн тэргүүлэгч болсон билээ. 1983 онд Пол Аллен Гейтстэй муудалцсанаар Майкрософт корпорацыг орхисон.
Гэхдээ компанийнхаа хувьцааны нэг хэсгийг өөртөө үлдээж, 2000 оныг хүртэл захирлуудын зөвлөлд нь ажилласан байдаг. Вуди Аллений дүү Жоди “Миний ах ер бусын хүн байлаа. Ихэнх хүмүүс түүнийг технологи боловсруулагч, буяны үйлсийн эзэн гэдгээр нь сайн мэддэг. Харин бидний хувьд тэр хайртай ах, авга, гайхалтай анд нөхөр байсан юм” гэж бичжээ.

Америкийн тэрбумтан Пол Аллен 65 насандаа таалал төгсчээ | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.