Шууд Chart

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо маргааш Женевт хуралдана

2018-10-16 16:21:08

Ардчилсан Конго улс дах Эбола вирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын Онцгой байдлын хороо маргааш Женевт хуралдана. Тус хорооны хурлаар одоогийн дэгдэлт олон улсын хэмжээнд санаа зовоох хэмжээнийх мөн эсэх, вирусийн тархалтыг зогсоохын тулд ямар зөвлөмж гаргах зэргийг хэлэлцэх юм.

Ардчилсан Конгод дэлгэрээд байгаа Эбола вирусийн одоогийн тархалтыг ДЭМБ өмнө нь, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд “аюул ихтэй” гэх зэрэглэлд байсныг “маш аюултай” зэрэглэлийнх болгож өндөрсгөсөн юм. Харин дэлхийн хэмжээнд тархах аюулыг “бага” гэж үнэлжээ.

2018 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар, Ардчилсан Конго улсад Эбола вирусийн халдварын 211 тохиолдол бүртгэгдсэнээс 135 хүн нас барж, 55 нь эдгэрсэн байна. Бусад нь эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Зэрлэг амьтдаас хүн халддаг, дараа нь хүнээс хүнд халддаг Эбола вирус энэ удаа 10 дахиа дэгдэж байгаа нь энэ юм. Африкийн орнуудад тогтмол гардаг уг вирусийн өвчлөл хэдэн арван жилийн туршид мянга гаруй хүний аминд хүрчээ. 


ДЭМБ-ын Онцгой байдлын хороо маргааш Женевт хуралдана  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй