Шууд Chart

Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээлээс 500 сая ам.долларын хөрөнгө босгожээ

2018-10-17 13:12:25

Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээлээс 500 сая ам.долларын хөрөнгө босгожээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар валютын ханшийн талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох үед Төв банкныхан ийм мэдээлэл өглөө.

Эдийн засгийн тал орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд гадаад валютын хангалттай хэмжээний нөөцтэй байх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах санхүүгийн баталгаа болох юм. Төв банк болон бүх түвшиндээ энэ бодлогыг баримтлахыг Монголбанкны Ерөнхийлөгч уриалж байна.

Төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдагдлыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг дэмжих санхүүжилтийн схемийг тодорхойлж хэрэгжүүлэх, импортын эрэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын зардал үйл ажиллагааг хязгаарлах нь богино хугацаанд хийж болох бодлогын алхам гэж харж байна.

Харин дунд урт хугацаандаа уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжуулах, экспортыг дэмжих байгууллага болон гадаад худалдааны бодлого хариуцсан институци шинээр бий болгох, гадаад худалдаанд тулгарч байгаа саад тотгорыг хөнгөвчлөх чиглэлээр хийх гэрээ хэлцлийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ингэж ярилаа.

 

ОУВС-ийн жилийн ээлжит хуралд манай төлөөлөгчид оролцоод ирсэн. Дэлхийн нийт ирэх жилүүдэд хямрал болно гэж ярихгүй байгааг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэллээ.

Харин эдийн засгийн шинэ нөхцөл, тодорхойгүй байдал үүсч болзошгүй учраас үүнд тохирсон төсөв мөнгө геополитикийн бодлого байх ёстойг ярьж байгааг дуулгалаа. Энэ чиглэлээр Засгийн газар Төв банк хамтарч ажиллахыг сануулж байна.


Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээлээс 500 сая ам.долларын хөрөнгө босгожээ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй