Шууд Chart

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

2018-10-19 09:00:00

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж байна. Энэ хуулийг баталвал үйлдвэр эрхлэгчдийг бичил, жижиг, дунд гэж гурав ангилдаг болно.

Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 аж ахуйн нэгж дутмын найм нь жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг. Нийт ажиллагсдын 72 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Гэвч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь ажиллах хүчний 72 хувийг эзэлж байгаа салбарын хувьд бага үзүүлэлт. Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар үйл ажиллагааг дэмжинэ гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Эрдэнэсайхан ярилаа.

Манай улс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гурван бодлого боловсруулж хэрэгжүүлээд байна. Дөрөв дэх хөтөлбөр бэлэн болсон. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсны дараа хөтөлбөрийг хэлэлцүүлэх юм байна.  


Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй