Шууд Chart

АСЕАН-ын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөгөөн өндөрлөлөө

2018-10-20 10:22:21

Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо буюу АСЕАН-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нар терроризмын эсрэг тэмцэхтэй холбоотой “стратегийн мэдээлэл” солилцож, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохирчээ. Сингапурт өчигдөр өндөрлөсөн АСЕАН-ын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөгөөний дүнгийн баримт бичигт энэ тухай дурдсан байна.

Терроризмтой тэмцэх хүрээнд стратегийн мэдээлэл солилцох талбарыг Индонез улс Сингапурын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулахаар тэнд заажээ. Сайд нар тэрчлэн, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай чиглэлүүдээ ярилцаж тогтсон байна. Кибер аюулгүй байдлын салбар дах хамтын ажиллагаагаа хөгжүүлснээр АСЕАН-ы гишүүн орнуудын дунд итгэлцэл бэхжиж, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх механизм түргэн шуурхай байгуулахад тустай болохыг тунхагт бас дурджээ.

Үүнээс гадна сайд нар, АСЕАН-ы орнууд хооронд цэргийн нисэхийн салбарт гэнэтийн зөрчил маргаан үүсэхэд шийдвэрлэх арга замыг тохирсон пакт бичиг баталсан байна. Энэ нь түрүү жил эдгээр орны хооронд байгуулсан далай тэнгис дэх маргааныг зохицуулах гэрээнд нэмэлт болж батлагдаж байна. Тэд үүнийгээ, ийм төрлийн дэлхийд анхны баримт бичиг гэж нэрлээд, түнш орнуудаа мөн түүнд нэгдэхэд нээлттэй гэдгийг сануулжээ. Маргааш Сингапурт АСЕАН-ы гишүүн 10 улс болон түнш орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалт болох юм. Түнш орнууд гэдэгт ОХУ, Австрали, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, БНСУ, АНУ, Япон ордог.


АСЕАН-ын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөгөөн өндөрлөлөө  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй