
Цахим худалдаа, худалдан авалтаас үүдэлтэй хэрэглэгчийн эрх ашиг хохирвол шийдэх хуулийн зүйл заалт алга байна. Мөн давуу эрхтэй аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ ханшийг үгсэн хуйвалдаж нэмсэнийг тогтоогоод холбогдох байгууллагад нь өгөхөд шийдвэрлэхгүй гацааж байна. Энэ мэт зүйлсээс болж өнөөдөр хэрэглэгчийн эрх ашиг хохироход хүрч байгаа юм. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатайг Төрийн ордонд болж байгаа “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-д оролцогчид онцоллоо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга н.Лхагвасүрэнгийн яриаг та бүхэн сонсож байна.
Энэ оны эхний улирлын байдлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс 640 орчим өргөдөл гомдол ирсэн. Үүний 400 гаруй нь зөвхөн хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг гомдол байна. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэрэглэгчид танин мэдүүлэх, тэдэнд үйлчлэх ажилдаа анхаарч, хариуцлагатай байхыг Монгол Улсын Шадар сайд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.