
Арван мянга гаруй эцэг, эх ирэх сарын 1-нээс эхлэн цэцэрлэгийн ойр орчимд эргүүлд гарна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ ажлыг эцэг эх, асран хамгаалагчдын оролцоотойгоор хүүхдүүдийг аливаа зам тээврийн ослоос хамгаалах үүднээс Тээврийн цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” ТББ-аас санаачлан зохион байгуулж байна.
Ингэхдээ эцэг, эхчүүд дохиур мод бариад зам дээр зогсох биш, иргэдэд зам тээврийн ослоос сэргийлэх мэдлэг олгох, хүүхдийг аюулгүй тээвэрлэх талаар бүх талын мэдээлэл олгоно” гэж Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа н.Бөхбат хэллээ.
Аяны гол зорилго нь бага насны хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.
Эцэг, эхчүүд ирэх сарын 1-нээс цэцэрлэгийн ойр орчимд эргүүлд гарна | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.