Шууд Chart

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

2018-10-23 10:03:17

Ойрын өдүүдэд зарим аймаг, сумдад цас орж, салхины хурд их байна. Өчигдөр оройны байдлаар Төв аймгийн 124-ийн даваа, Өвөрхангай аймгийн Шартын даваа, Бумбатын даваа, Завханы Солонготын даваанд халтиргаа гулгаа үүссэнээс хот хоорондын зорчих хэсэгт хөдөлгөөн удаашралтай байсныг Автотээврийн үндэсний төвийн хөдөлгөөний хяналтын мэргэжилтэн н.Зоригтсайхан ярьж байна.

Өнөөдөр Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурах мэдээллийг цаг уурын байгууллагаас өгсөн байна. Автотээврийн Үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мянганбаатар ингэж ярилаа.

 

Цас орж, цасан шуурга шуурах үед замын үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж байна. Тиймээс жолооч, зорчигч иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна   
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй