
Монгол Улс “Хүүхэд хөгжлийн төв”-тэй болно. Энэ төвийг МУБИС-ийн дэргэд байгуулж байгаа бөгөөд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. Хүүхэд хөгжлийн төв энэ чиглэлээр ажилладаг бусад байгууллагаас юугаараа онцлог болохыг МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал н.Наранцэцэг ярьж байна.
Ийм төвтэй болсноор хүүхдийг оюун ухаан, бие бялдар, сэтгэц, сэтгэл хөдлөл зэрэг цогц үзүүлэлтээр бүрэн оношилж, судлан тогтоох юм. Судалгааны үр дүнд тулгуурлан хүүхдийг зөв хандлагатай, бүтээлч хүн болгон төлөвшүүлэх ажлыг эцэг эх, багш нарын хамтаар гүйцэтгэнэ. Ингэснээр хүүхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй цогц оношилж, судлах боломжтой болох юм байна.
“Хүүхэд хөгжлийн төв”-тэй болно | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.