Шууд Chart

Уул уурхайн олборлолтоос шалтгаалж нөхөн сэргээгдээгүй талбайн хэмжээ 2 дахин өсчээ

2018-10-24 09:30:00

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай зэрэг аймаг уул уурхайгаас үүдэлтэй нөхөн сэргээгдээгүй эзэнгүй үлдсэн талбайн хэмжээгээрээ улсдаа дээгүүрт орж байна.

Ямар учраас нөхөн сэргээлт хийгээгүйг дээрх аймгийн төлөөллөөс тодрууллаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт хэн, хэзээ нөхөн сэргээх нь тодорхойгүй 3700 гаруй га газар байна. Үүнд аймгийн удирдлагууд хэрхэн анхаарч байгаа талаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Түвшинтөгс хариулт өглөө.

Уул уурхайн олборлолтоос шалтгаалж нөхөн сэргээгдээгүй, эзэнгүй үлдсэн газар 2012 онд улсын хэмжээнд 4256 мянган га байсан. Өнөөдрийн байдлаар 8800 га-д хүрч, хоёр дахин өсчээ.


Уул уурхайн олборлолтоос шалтгаалж нөхөн сэргээгдээгүй талбайн хэмжээ 2 дахин өсчээ   
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй