
Өчигдөр Чингэлтэй дүүргийн "Баянхайрхан" дэлгүүрийн урд бохирын шугамын худагт хүн унасан дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиход хаяг тодорхойгүй, 51 настай эрэгтэй бохирын шугамын худагт унасан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд хоёр автомашин цасанд боогдож шаварт суусан дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрдэнэ сумаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан Зил-130 загварын ачааны машиныг шавраас татан аюулгүй газарт гаргажээ.
Бохирын шугамын худагт хүн унажээ | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.