Шууд Chart

Орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн удаашралтай ч хэвийн үргэлжилж байна

2018-10-25 13:39:08

Цаг агаарын нөхцөл хүндэрсэнтэй холбоотой Булган, Сэлэнгэ, Дарханы чиглэлд замын хөдөлгөөнийг Онцгой байдал болон тухайн аймгуудын Засаг даргын захирамжаар хаагаад байсан. Хаасан замыг өглөөний 9 цагаас нээж, одоо хөдөлгөөн удаашралтай ч хэвийн үргэлжилж эхэлжээ. Харин зүүн болон урд чиглэлд цаг агаарын болон замын нөхцөл байдал хүнд байгааг Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мянганбаатар хэллээ. 

Иргэд, олон нийт, хот хоорондын замын талаарх мэдээллийг Автотээврийн үндэсний төв гэсэн фэйсбүүк хаяг болон 24 цагийн жижүүрийн 700-700-12 дугаарын утас, мөн Автотээврийн үндэсний төвийн давлах 7000-1234 дугаараас лавлаж болох юм байна.

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байна. Тиймээс онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, гарсан тохиолдолд хурдаа зөв тохируулж зорчихыг анхаарууллаа.  


Орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн удаашралтай ч хэвийн үргэлжилж байна   
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй