
АНУ хууль бус цагаачдаас сэргийлж, Мексиктэй хиллэдэг хилдээ цэргээ байршуулж эхэллээ. Энэ тухай пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, “Америк улс хүмүүсийг хууль зөрчүүлэхгүй, Үндэсний аюулгүй байдлын үүднээс цэргээ илгээнэ” хэмээн твиттер хуудсандаа бичсэн бол, Америкийн өмнөд хил дээр ирж байгаа цагаачдыг хил нэвтрүүлэхгүйн тулд эхний ээлжид 800 цэрэг илгээх тушаалд гарын үсэг зурах гэж байгааг албаны эх сурвалж хэвлэлд мэдээлсэн байна.
Одоогоор Америкийн өмнөд хил дээр 2 мянга орчим цэрэг байрлаж байгаа аж. Харин 2 долоо хоногийн өмнө Гондурасаас гарсан цагаач иргэдийн тоо 1500 гэж байсан бол, Гватемал, Мексикээр дамжих замд цагаач иргэдийн тоо 6 мянгад хүрсэн гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, хэрэв Мексик цагаачдын урсгалыг зогсоохгүй бол өмнөд хил рүүгээ цэрэг илгээнэ гэж мэдэгдээд байсан юм.
Цагаачдын эсрэг авч байгаа Америкийн эрх баригчдын энэ шийдвэрийг хэвлэлүүд 11 дүгээр сарын 6-нд болох завсрын сонгуультай нь холбон бичиж байна. цагаач дүрвэгчдийн эсрэг хатуу байр суурь, шийдвэр нь сонгуулийн үеэр дэмжигчдийнх нь сэтгэлийг хөдөлгөж улам олон дэмжлэг авна хэмээн Доналд Трамп найдаж байна гэсэн тайлбар байна.
АНУ Мексиктэй хиллэдэг бүсэд цэргээ байршуулж эхэллээ | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.