Шууд Chart

Засгийн газрын хуралдаанаар ТОСК-ыг өөрчлөн байгуулах талаар хэлэлцэнэ

2018-10-31 09:33:48

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан одоо ээлжит хуралдаанаа хийж байна. Тус хуралдаанаар Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам батлах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам төслийг эрчимжүүлэх болон зарим сайд нарын гадаад томилолтын үр дүнгийн талаар мэдээлэл сонсох юм байна.

 

 Хэлэлцэх асуудал 

Засгийн газрын гишүүн

1.  

Журам батлах тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.  

Төрийн орон сууцны корпорац төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.  

Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Г.ЗАНДАНШАТАР

4.  

Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Г.ЗАНДАНШАТАР

5.  

Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай

Г.ЗАНДАНШАТАР

6.  

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Д.ЦОГТБААТАР

7.  

Өмгөөллийн тухай хуулийн төслийн тухай

Ц.НЯМДОРЖ

8.  

Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам батлах тухай

Ц.НЯМДОРЖ

9.  

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Ц.ЦОГЗОЛМАА

10.  

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Ц.ЦОГЗОЛМАА

11.  

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Д.СУМЪЯАБАЗАР

12.  

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Ц.ДАВААСҮРЭН

13.  

Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт батлах тухай

Д.САРАНГЭРЭЛ

                                           Танилцуулах асуудал 

14.  

Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам төслийг эрчимжүүлэх талаар

Г.ЗАНДАНШАТАР

15.  

БНХАУ-ын ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ли Хунжуны айлчлалын дүнгийн талаар*

Г.ЗАНДАНШАТАР

16.  

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

17.  

Гадаад харилцааны сайд “ЭКСПО” үзэсгэлэнд оролцох талаар

Г.ЗАНДАНШАТАР

18.  

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн талаар

Д.ЦОГТБААТАР

19.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Азербайжан Улсад хийсэн ажлын айлчлалын дүнгийн талаар

Д.ЦОГТБААТАР

20.  

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ


Засгийн газрын хуралдаанаар ТОСК-ыг өөрчлөн байгуулах талаар хэлэлцэнэ  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй