Шууд Chart

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

2018-10-31 17:04:52

Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.

Хуралдаанаар ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, бусад улс орны хууль, эрх зүйн талаар мэдээлэл, судалгааг гаргаж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг чиглэл болголоо.


Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй