
Дэлхий даяар фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2,27 тэрбумаас давжээ. Энэ талаар олон нийтийн сүлжээ эрхлэгч “Фэйсбүүк” компани энэ оны 3 дугаар улирлын тайландаа нийтлүүлсэн байна. Эндээс үзвэл, фэйсбүүк хэрэглэгчдийн тоо түрүү жилийн өдий үетэй харьцуулахад 10 хувиар нэмэгджээ.
Сардаа нэгээс доошгүй удаа тус сүлжээг ашигладаг бүх хүнийг энд авч үзжээ. Харин өдөртөө нэгээс дээш удаа фэйсбүүк хэрэглэсэн хүний тоо өнгөрөгч 9 дүгээр сард 1,49 тэрбумд хүрсэн байна. Энэ үзүүлэлт түрүү оны 9 дүгээр сарынхаас 9 хувиар өсчээ. Үүнээс гадна Инстаграм, Мессенжер, Уотс апп зэрэг “Фэйсбүүк”-ийн бусад үйлчилгээний аль нэгийг сардаа нэгээс дээш удаа хэрэглэсэн хүний тоо 2,6 тэрбум гаруйд хүрснийг тус компани онцолж байна.
Харин эдгээр үйлчилгээг өдөр тутам нэгээс доошгүй удаа ашигладаг хүн 2 тэрбум гаруй байгаа дүн гарчээ. Энэ оны 9 дүгээр сарын 30-наар дуусгавар болсон 3 дугаар улирлын тайлангаар бол “Фэйсбүүк” компани 5,14 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харин нийт орлого нь 13,73 тэрбум доллар болж, үүний дийлэнх хувийг зар сурталчилгаанаас орсон орлого эзэлжээ. Энэ нь жилийн өмнөхөөсөө 33 хувиар өссөн дүн болж байгаа юм байна.
Фэйсбүүк хэрэглэгчдийн нийт тоо 2,27 тэрбумаас давжээ | ||
Үзсэн: 1667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.