Шууд Chart

Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ

2018-11-01 13:48:20

Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдрөөс эхлэн мөрдөж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 10 төрлийн үйлчилгээг интернэт орчинтой хүссэн газраасаа цахим хаягаар авах боломжтой болсон.

Тухайлбал, цахим үнэмлэх, оршин суугаа хаяг, төрсний бүртгэл, гэрлэсний, гэрлэсэн эсэх, гэрлэлт цуцлуулсныг бүртгэх тухай болон хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг www.burtgel.mn хаяганд нэвтэрч авч болно.

Тэгвэл иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ. Энэ асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга н.Дэлгэрсайхан ингэж хариуллаа.

Иргэд өөрийн тоон гарын үсэг болон гар утасны дугаараараа дээрх цахим хуудсанд нэвтэрч бүртгэлийн мэдээллээ авах юм байна. Харин төрийн байгууллагууд дундын мэдээллийн сангаараа дамжуулан иргэдийг байгууллага хооронд явуулахгүйгээр мэдээллээ солилцоно.

Эхний ээлжинд 10 төрлийн лавлагаа мэдээллийг цахимаар олгож байгаа ч энэ нь иргэдийн бүртгэлийн байгууллагаас авдаг нийт үйлчилгээний бараг 80 орчим хувийг эзэлдэг байна.  


Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй