Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2018-11-02 17:33:52

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.02) хуралдаан 16 цаг 04 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд өнөөдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбар боловсруулсныг гишүүдэд танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй