Шууд Chart

АНУ-д хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол олгохгүй...

2018-11-03 11:38:09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр энэ тухай мэдэгдсэн байна. Хууль зөрчсөн дүрвэгчид АНУ-аас орогнол авч чадахгүй гэж тэр хэлжээ. Түүнчлэн ирэх 7 хоногт засаг захиргаа нь АНУ дахь цагаачдын асуудлыг зохицуулах төлөвлөгөө танилцуулах гэж байгааг Трамп мэдээлсэн байна.

Өмнө нь тэрээр бас АНУ-д төрсөн хүүхэд болгонд иргэний эрх олгохоор заасан АНУ-ын үндсэн хуулийн заалтыг цуцлах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Үүнээс гадна иргэд нь АНУ руу чиглэсэн цуваа үүсгээд байгаа Латин Америкийн орнуудад үзүүлэх тусламжаа зогсооно хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн анхааруулж байгаа юм. 


АНУ-д хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол олгохгүй...  
Үзсэн: 2108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [58.140.25.xxx] 2018-11-04 08:25
Ter hogiin amerikt ochoj yadag bnaa gai l bnshdee...
Зочин [202.131.231.xxx] 2018-11-04 12:46
oort hamaagui yumiig uzen yadah paranai ovchin gej...............

Бидэнтэй нэгдээрэй