Шууд Chart

“Google”-ийн ажилтнууд бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ

2018-11-03 13:20:08

“Google” корпорацын хэдэн мянган ажилтан ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ. Калифорнийн Маунтин-Вью-д байдаг “Google”-ийн төв байранд пүрэв гарагт болсон тусгай ажиллагаанд л гэхэд мянгаад ажилтан оролцсон байна. “Жинхэнэ өөрчлөлтийн төлөөх Google-ийн ажил хаялт” уриатай эсэргүүцлийн ажиллагаа Нью-Йорк, Дублин, Берлин, Сингапур дахь “Google”-ийн салбаруудад мөн явагджээ. Түүнийг зохион байгуулагчид бэлгийн дарамтын эсрэг хангалттай эрчимтэй арга хэмжээ авахгүй байгаад компанийхаа удирдагчдыг буруутгасан байна.

“Харамсалтай нь, манай удирдлага шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь бидний аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаггүйг харуулж байна” гэж эсэргүүцэлд оролцогчид хэлж байжээ. “Google”-ийн тэргүүн Сундар Пичаи өмнө нь, бэлгийн дарамттай холбоотой хэргээр 48 ажилтнаа халснаа мэдээлж байсан юм. Мөн энэ төрлийн зөрчлүүдтэй “Google” ямагт “хатуу чиг шугам” барьж тэмцэнэ гэсэн юм.

Иймэрхүү асуудлын араас хүмүүсийг айлгаж сүрдүүлэх, дарамтлах, мөн тэр талын зөрчил гомдлыг нуун дарагдуулахыг оролдсон олон тохиолдлын талаар өгүүлсэн нийтлэл “Нью-Йорк таймс” сонинд гарсны мөрөөр “Google”-ийн тэргүүн тийм мэдэгдэл хийж байжээ. 




“Google”-ийн ажилтнууд бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй