Шууд Chart

Чанарын удирдлагын стандартыг 7 аймагт нэвтрүүлжээ

2018-11-04 10:05:53

Иргэд Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээг чанаргүй гэж үнэлсэн бол Говьсүмбэр аймгийн энэ хэлтсийн үйлчилгээг сайн  гэж дүгнэсэн байна. Учир нь Говьсүмбэр аймагт чанарын удирдлагын стандарт нэвтрүүлсэн гэлээ. 

ШУТИС-д Төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой боллоо. Энэ ойн өдөр оюутнуудын дунд Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хуралд илтгэл тавьсан МУИС-ийн оюутан Гэрэлт-Одын ярихыг сонсгоё.

Одоогоор чанарын удирдлагын стандартыг долоон аймагт нэвтрүүлсэн. Цаашид энэ үйлчилгээг бүх аймагт нэвтрүүлэх нь чухал гэж дүгнэсэн байна. Оюутнууд төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулах талаар илтгэл хэлэлцүүллээ. Харин ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хувьд 20 жилийн хугацаанд төрийн удирдлагын чиглэлээр 300 орчим мэргэжилтэн бэлтгэж төгсгөсөн байна. 


Чанарын удирдлагын стандартыг 7 аймагт нэвтрүүлжээ   
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй