Шууд Chart

2019 оны төсөвт хориг тавихыг ерөнхийлөгчид хандан уриаллаа

2018-11-05 14:42:27

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.11.05/ ээлжит хуралдаанаар УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, байнгын хорооны хуралд хугацаагүйгээр оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 05-аас хойшхи хугацаанд уг тавьсан шаардлагаас тодорхой ахицтай зүйл огт харагдахгүй байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос улс төрийн дараагийн тэмцэл рүү орох зайлшгүй шаардлага үүсч болзошгүй байна гэдгийг бүлгийн дарга мэдээллийн эхэнд онцоллоо.

Мөн "Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байгаа. Маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих ямар ч боломж байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно гэсэн байр суурьтай байгаа.

Нийгэмд үүсээд байгаа өөр нэг бухимдлын нэг нь шатахууны үнэ сүүлийн үед огцом өссөн асуудал. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлтийн тухайд ард түмний байр суурьтай Ардчилсан намын бүлэг нэгдмэл байгаа. Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно" хэмээн мэдэгдсэн юм.


2019 оны төсөвт хориг тавихыг ерөнхийлөгчид хандан уриаллаа  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй