
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд үнэлгээ өгч, дүн тавих АНУ-ын завсрын сонгууль өнөөдөр болно. Сонгуулиар Сенатын 100 гишүүний 35 сонгох бол, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүхэлд нь шинээр сонгоно. Мөн АНУ-ын 50 муж улсын 36-ынх нь захирагчийг тодруулж, орон нутгийн сонгууль парламентын сонгууль зэрэг болж байгаа юм. Нью-Йорк зэрэг муж улсууд дахь санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагт ажиллаж эхлэх бол орой 18 цагт хаана. Санал хураалтыг хаамагц тооллого эхэлнэ.
Сонгуулийн өмнө явуулсан урьдчилсан санал асуулгаар ерөнхийлөгч Доналд Трампын удирдаж буй эрх баригч Бүгд найрамдах намынхан Сенатад тэргүүлж давамгайлсан хэвээр байх нь гэсэн дүн гарсан. Харин Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан тэргүүлж олонх болно гэж байсан боловч,сүүлийн мэдээллээр хүч тэнцэхээр байна гэсэн мэдээлэл байна.
Эдийн засаг, цагаачлал, аюулгүй байдал гэсэн асуудлууд сонгуулийн үеэр хэлэлцэж, маргаан мэтгэлцээн өрнүүлсэн гол сэдэв болж байгаа. Конгресс буюу парламентын дээд танхимд хяналтаа тогтоохын тулд Ардчилсан намынхан эдгээр асуудлаарх ерөнхийлөгч Доналд Трампын бодлогыг шүүмжилж байгаа юм.
Харин эрх баригч намыг толгойлж буй ерөнхийлөгч Доналд Трампын хувьд саяхны санал асуулгаар 40-өөд хувийн рейтинг дэмжлэгтэй байгаа юм. Сонгуулиар Бүгд найрамдах намынхан Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын аль алинд олонх байж хяналтаа хадгалж үлдэж чадах уу гэдэгт олон нийт анхаарал хандуулж байна. хэрвээ Бүгд найрамдахчууд аль нэг танхимд олонхын байр сууриа алдвал, ерөнхийлөгч Доналд Трамп бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намынхантай зөвшилцөх шаардлагатай болох юм.
Америкчууд өнөөдөр Трампын засаг захиргаанд үнэлгээ өгнө | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.