Шууд Chart

Шинэ Каледонд болсон санал асуулгын дараа эмх замбараагүй байдал үүсчээ

2018-11-06 10:13:55

Шинэ Каледонд болсон санал асуулгын дараа арал дээрх хэд хэдэн газар буун дуу гарч, цагдаа нар эмх замбараагүй байдлыг зохицуулахад хүрсэн байна. Номхон далайн энэ арал өнгөрсөн ням гарагт Францаас салж, тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Санал асуулга 80 хувийн ирцтэй болж, арлын иргэдийн 56 хувь нь Францын захиргаанаас гарч тусгаар тогтнохыг дэмжсэнгүй.

Арлын хувьд 1800-аад оны сүүлээр Францын колони болсон ч, 1970-аад оноос уугуул иргэд Канакчуудын нөлөөгөөр салан тусгаарлах хандлага эрчээ авсан байдаг. Гэхдээ Францын засгийн газар 1998 онд арал дээр 20 жилийн хугацаанд автономит эрх олгож, гэрээ байгуулж байжээ. Санал асуулгын дараа өдөр буюу даваа гараг арал дээр хэд хэдэн газар буун дуу гарч,цагдаа нар эмх замбараагүй байдлыг зохицуулсан байна. Гэсэн хэдий ч томоохон асуудал гараагүй гэсэн мэдээлэл байна. Францын ерөнхий сайд Эдуард Флиппе арал дээр очиж, орон нутгийн удирдлагуудтай уулзжээ.

Шинэ Каледон арал Францын засгийн газартай хийсэн гэрээний дагуу нутгийн иргэд тусгаар тогтнох санал өгөөгүй тохиолдолд 4 жилийн дотор 2 удаа санал асуулга явуулах боломжтой байна.


Шинэ Каледонд болсон санал асуулгын дараа эмх замбараагүй байдал үүсчээ  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй