Шууд Chart

“Зүрхэнд хүрсэн хүүхдийн өгүүллэгүүд” уралдаан зарлалаа

2018-11-07 10:59:39

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн ажлын хүрээнд МЗЭ-ийн Хүүрнэл зохиолын үндэсний төв болон “Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд” фэйсбүүк групп хамтран “Зүрхэнд хүрсэн хүүхдийн өгүүллэгүүд” уралдаан зарлажээ. Уг уралдаанд оролцох бүтээл 3-10 насны хүүхдэд зориулсан байх ба зохиолын сэдэв чөлөөтэй гэнэ.

Түүнчлэн уралдаанд оролцогчид урьд өмнө хэвлэгдэж байгаагүй 1-3 шинэ бүтээлээ “Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд” фэйсбүүк группийн админ Соёлтын Баярсайханд файл хэлбэрээр илгээхээс гадна МЗЭ-н байрны 206 тоотод хэвлэмэл эхийг өөрийн биеэр хүргэж өгч болох аж. Дээрх уралдааны бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа энэ сарын 30-ны 12:00 цагт дуусна. Харин уралдааны тэргүүн байрын зохиолчийг 500 мянга, дэд байрт 300 мянга, гутгаар байр 200 мянга, тусгай байр хоёр хүнийг тус бүр 100 мянган төгрөгөөр шагнах юм байна.

Сонирхуулахад, Уралдаанд ирсэн бүтээлийг нэгтгэн ном гаргах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Зүрхэнд хүрсэн хүүхдийн өгүүллэгүүд” уралдаан зарлалаа  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-20 10:20
Зүрхэнд хүрсэн хүүхдийн өгүүлэгүүдийн дүн хэзээ гарах юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй