Шууд Chart

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

2018-11-11 15:30:41

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аваргаллаа. Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан монгол хүний, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан байна.

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд гардан тулааны спортоор ч мөн хугацаанд хичээллэж буй ОУХМ цолтой, чадварлаг алба хаагч, тамирчин юм.


Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ  
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй