
Суурьшлын бүсэд буюу нийслэл хотод ямар төрлийн барилгын материал зарж болох талаар шинэ стандарт, журам батлахаар холбогдох байгууллагууд судалж байна.
Тэр дундаа 100 айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон барилгын материал худалдаалдаг төвүүдэд зарах бараа бүтээгдэхүүний жагсаалт хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэснээр тэсэрч дэлбэрэх бодисын худалдаа, зориулалтын бусаар ашиглаж байгаа объектуудад хяналт тавихад илүү дөхөм болж аливаа эрсдэл гарахаас сэргийлнэ гэж тооцоолжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгийн яриаг сонсгоё.
Суурьшлын бүсэд ямар төрлийн барилгын материал зарж болох талаар журам батална | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.