Шууд Chart

"Халамжит эрчүүд" төсөл хэрэгжиж байна

2018-11-12 17:17:43

Эрчүүд гэр бүлдээ цаг гаргаж, халамж анхаарлаа нэмэгдүүлэх тусам хорт зуршлаас ангид байж, сэтгэл хангалуун амьдарч чаддаг байна. Дэлхийн банк болон Олон улсын халамжит эрчүүд байгууллагаас 2014 онд Монгол эрчүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаагаар монгол эрчүүд гэр бүлдээ анхаарал хандуулж хүүхэдтэйгээ тоглодог. Гэсэн хэдий ч тоглосон тоглоомоо буцааж хураах болон хүүхдээ өдөр тутам асарч, халамжлах ажилд оролцдоггүй гэж хариулсан байна. Иймээс манайд “Халамжит эрчүүд” төсөл хэрэгжүүлж, таван дүүргийн зургаан цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн нийт 5000 гаруй аавыг хамруулсан гэж "Нийгмийн ажлын хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн н.Эрдэнэчимэг ярилаа.

Өнгөрсөн хугацаанд "Халамжит эрчүүд" төслөөр аав нарт зориулсан номын сан байгуулж, хувь хүмүүс рүү чиглэсэн ажил хийсэн. Удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хандсан ажил хийхээр төлөвлөж байна гэлээ.  


"Халамжит эрчүүд" төсөл хэрэгжиж байна   
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй