Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүллээ

2018-11-12 18:52:11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайханд хүргүүллээ.

Тус албан бичигт "Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах саналыг хүргүүлж байна.

Мөн хуулийн 32.4-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө" гэж заасны дагуу уг асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү" гэжээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүллээ  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сүхдорж [122.201.24.xxx] 2018-11-13 13:33
Миний хайрт МАН минь бүх хулгайч нараасаа салж гишүүдээ баярлуулаарай даа. Шүдгүй арслан минь шүлсээ хоосон бүү савируулаарай даа. Топор муужгай минь том дуугарах яах вэ? Хүрэлсүх минь хүүхэн шиг бүү маягла! Идсэн уусан нөхдийг Их хуралд ирэхгүй болтол булшлаад өг!
Зочин [64.119.25.xxx] 2018-11-12 22:41
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР САНДАГОЧИРЫГ ДЭВШҮҮҮЛЖ АЖИЛЛУУЛБАЛ САЙН СОНГОЛТ БОЛНО ШҮҮ. ЧАДВАРТАЙ ШУДАРГА ЗАРЧИМЧ ЗАЛУУ ШҮҮ
Зочин [178.165.131.xxx] 2018-11-12 21:36
Хоорондоо учраа олж болохгүй юм уу

Бидэнтэй нэгдээрэй