Шууд Chart

НИТХ төсвөө батлахын өмнө хотын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

2018-11-13 13:51:28

Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улаанбаатар хотын дарга С.Батболд нарыг ажлаа өг, огцор хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар тус намын удирдах зөвлөл өчигдөр хуралдсан бөгөөд хотын даргын тухайд шийдвэрт хүрсэн гэнэ. Тухайлбал,  С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах улс төрийн шийдвэр гаргажээ.

Одоо С.Батболдыг албан тушаалаас нь буулгах асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал эцэслэн шийднэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал  энэ сарын 29-нд  Улаанбаатар хотын 2019 оны төсвийг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл хотын даргын асуудлыг, ирэх оны нийслэлийн төсөвтэй хамт хэлэлцэж магадгүй.

Хэрэв Ерөнхий сайдын зүгээс НИТХ-д санал хүргүүлвэл 15 хоногт багтан хэлэлцэх  үүрэгтэй. Тэгвэл Ерөнхий сайд НИТХ-ын дарга С.Амарсайханд хотын даргыг огцруулах санал хүргүүлсэн гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд тарсан. Тус мэдэгдлийг өчигдөр хүргүүлсэн гэвэл НИТХ цаад хугацаа энэ сарын 27-нд багтаж, дээрх асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулах ёстой.

Хуульд зааснаар Улаанбаатар хотын Засаг дарга үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон ирэх оны үндсэн чиглэлээ  НИТХ хурлаар оруулж, хоёр удаа хэлэлцүүлдэг. Тэгвэл НИТХ-аас С.Батболдын ажлыг хоёр удаа хэлэлцэж, "Хангалттай" гэж дүгнэн 2019 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэ нь  хотын дарга НИТХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзсэн гэсэн үг.

Тэгвэл нэгэнт л “Хангалттай” гэдэг үнэлгээ өгсөн НИТХ-ын төлөөлөгчид өмнөх шийдвэрээсээ буцаж хотын даргыг огцруулах улс төрийн шийдвэр гаргах уу.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

НИТХ төсвөө батлахын өмнө хотын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2018-11-13 17:04
Хүүк ч арай л мулгуу биш үү, нэг л буурь суурьгүй түргэдсэн сүржигнэсэн хүн бололтой

Бидэнтэй нэгдээрэй