Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Э.Бат-Үүл, П.Цагаан нар АСЕМ-ын асуудлаар мэдээлэл хийлээ

2018-11-13 13:53:38
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар өнөөдөр АСЕМ-ын асуудлаар мэдээлэл хийлээ.

АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг 2016 онд манай улс зохион байгуулсан. Энэ уулзалтыг зохион байгуулах зардалд улсын төсвөөс 23.6 тэрбумыг баталж, 20.8 тэрбумыг нь зарцуулсан байдаг. Тэгвэл дээрх 20.8 тэрбум төгрөгөөс 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тухай Үндэсний Аудитын газраас өнгөрсөн онд мэдээлсэн.

Тухайн үед Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад оролцсон нэр бүхий албан тушаалтнууд бид хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хувьдаа мөнгө шамшигдуулах ажил хийгээгүй гэсэн мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгч байна. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нарын яриаг одоо сонсгоё. 

Тэд АСЕМ-ын санхүүжилт, зарцуулалттай холбоотойгоор хөндлөнгийн хараат бус аудит хийлгэх, АСЕМ-тай холбоотой худал мэдээлэл тараасан эдгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр мэдээлсэн юм. 


Э.Бат-Үүл, П.Цагаан нар АСЕМ-ын асуудлаар мэдээлэл хийлээ   
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [178.115.131.xxx] 2018-11-13 21:44
Ахаа та яаж ингэж худлаа ярьж чадаж байнаа Та зөндөө их идэж уусан хүн шүү дээ зүгээр ичиж амьдардаа ахаа

Бидэнтэй нэгдээрэй