Шууд Chart

Тайшир суманд 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригджээ

2018-11-14 11:07:01

Говь-Алтай аймгийн Тайшир суманд энэ онд бүтээн байгуулалт багагүй өрнөж байна. 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, сургуулийн дотуур байрны их засварыг хийхээс гадна аймагтайгаа холбогдсон сайжруулсан шороон замтай болсон байна.

Хүүхдийн цэцэрлэг нь он дамжин баригдаж байгаа бөгөөд нийтдээ 175 сая төгрөгний хөрөнгө оруулалттайгаар Шадар туслагч компани гүйцэтгэж байгаа юм. Орчин үеийн шийдэл бүхий ариун цэврийн өрөөтэй, хүүхдийн сурч боловсрох орчныг бүрэн бүрдүүлжээ.

Шинэ байр ашиглалтанд орсоноор харьяалал бүхий сургуулийн өмнөх насны хүүхдүүд төрөлх сумандаа тохилог орчинд хөгжих суралцах сонирхолтой болж үүнийгээ дагаад хөдөөгөөс төврүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарах давуу талтай юм. 

Тайшир сум бол Говь-Алтай аймгийн үндсэн түшиц сум юм. Цахилгаан үйлдвэрлэл, цэвэр усны хэрэгцээг үндсэндээ хангаж байгаа. Иймээс төрийн ажил үйлчилгээг ард иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх, сахилга хариуцлагатай, аймгийн тэргүүлэх сум болохыг зорьж олон ажлуудыг төлөвлөсөн байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайшир суманд 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригджээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй