Шууд Chart

Бид хүссэн газартаа чөлөөтэй очдог болмоор байна

2018-11-14 16:59:23

"Бид хүссэн газартаа чөлөөтэй очдог болмоор байна. Мөн нийгмийн үйлчилгээ авахын тулд заавал хэн нэгний тусламжтайгаар явмааргүй байна" гэж Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн н.Чулуундолгор хэллээ.

Түүний тухайд эмнэлэгт үзүүлэх, банкаар үйлчлүүлэх, төрийн байгууллагын хаалга татаж орох гээд олон бэрхшээл тулгардаг байна. Тухайлбал, эмнэлэгт очлоо гэхэд зориулалтын ариун цэврийн өрөө байхгүй учраас тусламж үйлчилгээ авч чадалгүй гарах тохиолдол их байдаг гэлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн н.Чулуундолгорын ярианд анхаарлаа хандуулъя.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчныг бүрдүүлж чадвал бид нийгмийн харилцаанд бусдын адил ижил тэгш оролцох боломжтой гэж тэрбээр хэллээ.


Бид хүссэн газартаа чөлөөтэй очдог болмоор байна  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй