Шууд Chart

Дүрвэгсдийн цуваа Америкийн хилд тулж ирлээ

2018-11-15 10:08:14

Төв Америкийн улсуудаас гарсан цагаач дүрвэгчид сар гаруй явсны эцэст Америкийн өмнөд хилд хүрч ирж байна. Энэ 7 хоногт л гэхэд өлсгөлөн, ядуурлаас дайжин зугтсан цагаач дүрвэгчид хэдэн зуугаараа Америкийн хил дээр тулж ирээд байгаа бол, хэдэн мянгаар тоологдох хүн Мексикийн баруун хойд бүсийн Тихуана хотоор дайрч өнгөрчээ. Тэд АНУ Мексикийг холбосон Сан-Исидро боомт дээр олон цаг хүлээх шаардлагатай болж байгаа юм. Энд тэднийг тодорхойгүй хугацаагаар хорьж ч мэдэх юм.

Америкийн талаас Мексиктэй хиллэдэг өмнөд хил дээрээ 5-аас 6 мянган цэрэг илгээн, Сан Исидро боомтын 3 гарцыг дүрэв гарагт хааж, хашааг нь өргөстэй төмөр утсаар сараалжлан бэхэлжээ. Тиймээс боомт дээр ирсэн хэдэн зуун дүрвэгчид буюу улс төрийн орогнол хүсэгчид багаар бодоход нэг сар орчим хүлээх хэрэгтэй болоод байна.

Тэднийг Америк руу дүрвэхийг Доналд Трамп халдагчид хэмээн үзэж, улс төрийн орогнол хүсэгчдэд хязгаарлалт тавиад байгаа юм. Америкийн засаг захиргааны гаргасан шинэ дүрэм журмын дагуу дүрвэгчдийн улс төрийн орогнол хүссэн нэхэмжлэлийг боловсруулах зууртаа тэднийг хорьж саатуулах майхан кэмпуудийг хил дээр байгуулснаа, албаныхан мэдэгдээд байна.


Дүрвэгсдийн цуваа Америкийн хилд тулж ирлээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй