
Монгол-Хятад-Орос улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх “Хүрээлэн буй орчин ба нийгмийн эдийн засгийн урт хугацааны судалгааны төсөл” сэдвээр хийж байгаа сүүлийн хэлэлцүүлэг манай улсад болж байна.
Хэлэлцүүлэгт Монгол, Орос, Хятадын Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож байна. Энэ төслийн зорилго нь эдийн засгийн коридорын дагуух байгалын ялгавартай бүс нутгуудад мониторингийн тогтолцоог бүрдүүлэх, суурин судалгааны төвүүдийг түшиглэж хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийг нийгэм эдийн засгийн үндэслэлтэй уялдуулан судлахад чиглэж байгаа юм.
Шинжлэх ухааны академийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн захирал н.Баттогтохын ярианд анхаарлаа хандуулъя.
Манай улсын эрдэмтдийн санаачилсан энэ судалгааны төслийг бусад улсын эрдэмтэд суурь сайтай сайн төсөл болсон гэж үнэлж байгаа юм. Олон улсын донар байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилтийг шийдэхээр эрдэмтэд ажиллаж байна.
Монгол-Хятад-Орос улсын эрдэмтэн судлаачид чуулав | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.