Шууд Chart

Ирантай хамтран ажиллаж байгаа Европын банкууд, компаниуд АНУ-ын хоригт багтаж магадгүй

2018-11-16 13:20:39

Ирантай хамтран ажиллаж байгаа Европын банкууд, компаниуд АНУ-ын хоригт багтаж магадгүй гэж АНУ-ын тал анхааруулж байна. Ираны асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Брайн Хүүк “Ирантай хамтын ажиллагаагаа хадгалж үлдэх Европын холбооны санаачилгад оролцож буй Европын банкууд, компаниудад Америк шинээр хориг тавьж магадгүй” гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Мөн “Европын холбоо хүчин чармайлтаа үргэлжлүүлэх нь Америкийн талын ял шийтгэлийг хүлээж магадгүй гэсэн болгоомжлол дагуулж байгаа нь гайхмаар зүйл биш. Бид энэ харгис хүчирхийлэгч дэглэмийн эсрэг хүчтэй эсэргүүцэж, хориг шахалт тулгана гэж Европын байгууллагууд мэдэж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-ын тусгай төлөөлөгч “Европын аль ч том компани ямагт Иранаас илүү Америкийн зах зээлийг сонгох болно” гэснийг "Ройтерс" уламжилжээ. Европын холбоо Ирантай худалдаа арилжаагаа хадгалж үлдэхийн тулд энэ сард багтан "Тусгай зорилгын хэрэгсэл" гэгддэг санхүүгийн үйлчилгээний тусгай суваг байгуулахаа зарласан. Гэхдээ энэ байгууллагыг удирдаж ажиллуулах улс орон байхгүй байна гэж дипломатчид хэвлэлд ярьжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ирантай хамтран ажиллаж байгаа Европын банкууд, компаниуд АНУ-ын хоригт багтаж магадгүй  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй