Шууд Chart

Соёлын өвийн дурсгалыг тэмдэглэсэн "Мэдээллийн нэгдсэн сан"-тай болно

2018-11-16 17:30:00

Орон нутагт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгохдоо түүх соёлын үл хөдлөх дурсгалтай газар давхцуулах тохиолдол гарч байна. Иймээс төрийн байгууллагууд соёлын өвийн дурсгалыг тэмдэглэсэн "Мэдээллийн нэгдсэн сан"-тай болохоор төлөвлөж байна.

Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар газар олгохоос өмнө эрдэм шинжилгээний байгууллагаар хайгуул судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулна гэж заасан. Гэвч төрийн байгууллагын уялдаагүй байдлаас болж, энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Иймээс дундын мэдээлийн сантай болох нь чухал гэж Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга н.Анхсанаа хэллээ.

Хуулиараа соёлын өвийн дурсгал нь төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэвч төрөөс энэ чиглэлд хөрөнгө мөнгө бага төсөвлөдөг. Иймээс тусгай зөвшөөрөл нь давхацсан уул уурхайн компаниуд хөрөнгө гаргаж, эрдэмтдээр малтлага хийлгэдэг. Дараа нь тэндээс ямар соёлын өв гарсан, хаана хадгалсан зэрэг мэдээлэл нь тодорхойгүй байна гэж иргэд шүүмжиллээ.


Соёлын өвийн дурсгалыг тэмдэглэсэн "Мэдээллийн нэгдсэн сан"-тай болно   
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй