
Орон нутагт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгохдоо түүх соёлын үл хөдлөх дурсгалтай газар давхцуулах тохиолдол гардаг. Иймээс төрийн байгууллагууд соёлын өвийн дурсгалыг тэмдэглэсэн мэдээллийн нэгдсэн сантай болохоор төлөвлөж байна.
Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар газар олгохоос өмнө эрдэм шинжилгээний байгууллагаар хайгуул судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулна гэж заасан. Гэвч төрийн байгууллагын уялдаагүй байдлаас болж, энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Иймээс дундын мэдээллийн сантай болох нь чухал гэж Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа хэллээ.
Соёлын өвийн дурсгал нь төрийн хамгаалалтад байна гэж холбогдох хуульд заасан. Гэвч төрөөс энэ чиглэлд хөрөнгө мөнгө бага төсөвлөдөг. Иймээс тусгай зөвшөөрөл нь давхацсан уул уурхайн компаниуд хөрөнгө гаргаж, эрдэмтдээр малтлага хийлгэдэг. Дараа нь тэндээс ямар соёлын өв гарсан, хаана хадгалсан зэрэг мэдээлэл нь тодорхойгүй байна гэж иргэд шүүмжилж байгаа. Энэ тухай бэлтгэсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.
Соёлын өв дурсгалын мэдээллийн нэгдсэн сантай болно | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.