Шууд Chart

Энэ онд Гашуун Сухайт чиглэлд 460 гаруй удаа авто осол гарчээ

2018-11-17 11:07:59

Гашуун Сухайт чиглэлийн авто замд оны эхний 10 сарын байдлаар 460 гаруй удаа  авто осол гарсан байна. Дийлэнх шалтгаан тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, гүйцэж түрүүлж урсгал сөрөх, мөн жолоочийн буруутай үйлдэл. Өнөөдрийн байдлаар уртын урт, урт, богино гэсэн чиглэлд нийт 14 мянга гаруй жолооч өдөр шөнөгүй нүүрс зөөж байна.

Тэд ийнхүү ажилладаг  ч эрүүл мэнд, аюулгүй байдал нь баталгаагүй хэвээр. Хамгийн сүүлд энэ сарын 9-нд   Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомтын чиглэлд нүүрс тээж явсан машины кабинд гал гарч  жолооч Д шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Иймээс нүүрсээ борлуулж ашиг олдог аж ахуйн нэгжүүд болон хяналт тавих үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд ажлаа хийхийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир шаардлаа. 


Энэ онд Гашуун Сухайт чиглэлд 460 гаруй удаа авто осол гарчээ  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй