
"Нээлттэй нийгэм" форумаас 2016 онд иргэдийн эрх зүйн боловсролын түвшнийг тодорхойлох судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээр нийт иргэдийн 54 хувь нь эрх зүйн мэдлэггүй, 10 гаруй хувь нь өөрт тулгарсан асуудлаа найз нөхөд, танилаасаа зөвлөгөө авч шийдвэрлэдэг гэсэн дүн гарчээ.
Тиймээс Засгийн газар дээрх судалгаанд үндэслэн энэ оны хоёрдугаар сард "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг сайжруулах үндэсний хөтөлбөр" баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх, иргэдэд ямар агуулгаар эрх зүйн мэдээлэл хүргэх талаар өнөөдөр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал н.Энхцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Нийт иргэдийн 54 хувь нь эрх зүйн мэдлэггүй | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.