Шууд Chart

Б.Мөнхзаяа “Kobe-2018”-аас мөнгөн медаль хүртжээ

2018-11-19 12:35:13

Япон Улсад өчигдөр болсон марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнд Монголоос урилгаар оролцсон үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа мөнгөн медаль хүртэв.

Ханийнхаа буюу дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад ганцаараа хурд сорьсон тэрбээр хоёр цаг, 31 минут 48 секунд гүйсэн амжилтаар дэд аварга болох болзол хангажээ.

17 насандаа хөнгөн атлетикаар хичээллэн, амжилтын төлөө найм дахь жилээ зүтгэж буй Б.Мөнхзаяа өнгөрсөн сард БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм.

Риогийн олимпод хурд сорихдоо 72 дугаар байр эзэлсэн тэрбээр таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 25 настай Б.Мөнхзаяа өнгөрсөн жил Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнхзаяа “Kobe-2018”-аас мөнгөн медаль хүртжээ  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй