Шууд Chart

“Big bowling” клубын 10 жилийн ойн тэмцээн боллоо

2018-11-19 15:29:13

“Big bowling” клуб байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит клубуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Нийт 15 баг оролцож, урьдчилсан шатанд гурван тоглолт хийж, өндөр оноо авсан найман баг нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулсан тус тэмцээнд “Strikes-1” баг түрүүлж, “Double-X” клуб удаалж, “Big bowling-1” баг гуравдугаар байранд шалгарлаа.

Аварга баг 2,5, хоёрдугаар байр 1,5, гуравдугаар байр нэг сая төгрөгийн шагнал хүртсэн юм.
Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “Big bowling” клубын тамирчин Б.Батхүү (257 оноо), бүсгүйчүүдээс “B zone” клубын Б.Оргилмаа (196 оноо) нар шалгарч тус бүр 100 мянган төгрөг гардлаа.

Сүүлийн үеийн тэмцээнүүдэд ажиглагдаж байгаа багуудын жигд өрсөлдөөн, тамирчдын чансаа тэгширсэн байдал ч өчигдрийн тэмцээнээс бас харагдсан. Учир нь багуудын хожил, хожигдлын харьцаа хэдхэн онооны зөрүүгээр шийдэгдэж байлаа.

Тэмцээний үеэр “Big bowling” клубээс тэмцээнд оролцсон нийт тамирчдын дунд боулингийн спортын хувцас, хэрэглэлийн сугалаа явуулсан нь сонирхолтой байлаа. Мөн тамирчдын хоол, ус ундааг тус клубээс бүрэн даасан бөгөөд урьд өмнө үзэгдээгүй гоёмсог хэлбэр хийцтэй цом, медаль хийлгэсэнд тамирчид ам сайтай байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Big bowling” клубын 10 жилийн ойн тэмцээн боллоо   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй