Шууд Chart

Тэд шөнийн клубуудыг хаах уриалга гаргажээ

2018-11-20 07:59:42

ОХУ-ын Дагестаны шинэ цагийн баатрууд болоод буй чөлөөт бөхийн олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев болон UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов нар Махачкала хотын шөнийн клубуудыг хаах уриалга гаргажээ.

Өнгөрсөн ням гарагт Дагестаны шөнийн клубт нэгэн цагдаагийн ажилтан журам сахиулах гээд амиа алдсан явдал гарсан аж.

“Шөнийн клубүүдийг хаах уриалгыг би бүрэн дэмжинэ. Алтан нутгийнхнаасаа асууя. Энэ шөнийн клуб гэгч газрууд бидэнд ямар хэрэгтэй юм бэ” гэж Нурмагомедов олон нийтийн сүлжээнд бичсэн байна.  

Тэгвэл үүнийг мөн Абдулрашид Садулаев дэмжиж, “Махачкалагийн нэгэн шөнийн клубт болсон буудалцааны тухай мэдээ намайг цочирдууллаа. Нэг сайхан залуу амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Зөрчилдөөнд оролцсон бусад этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. “Цэнгэл зугааны” гэх энэ газруудад таагүй явдал дэндүү олон удаа гарах юм. Иймэрхүү газар бидэнд гай авчрахаас өөр ашиггүй” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэд шөнийн клубуудыг хаах уриалга гаргажээ  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
kkkk [203.91.115.xxx] 2018-11-20 10:58
habib hamaaa dagestanii irged zaluusaa soeltoi bolgoo ternees baarand uchir bhgui oorsdiigooo zahaa l hicheee.

Бидэнтэй нэгдээрэй