Шууд Chart

Фуэго галт уул дэлбэрчээ

2018-11-20 09:53:36

Гватемалын Фуэго галт уул дэлбэрч, нутгийн иргэд орон гэрээ орхин явахад хүрчээ. Галт уул ням гарагаас даваа гарагт шилжих шөнө дэлбэрсэн байна. Фуэго уул он гарснаас хойш тав дахь удаагаа дэлбэрч байгаа нь энэ юм. Үүнээс үүдэн Гватемалын өмнөд бүсийн дөрвөн мянган хүн орон гэрээ орхиод байна.

Нутгийн гамшгийн байгууллагаас галт уулын лав тогооноосоо 300 метр зайд урсан хайлсан бол үнс нурам нь 3000 гаруй метр өндөрт цацагдаж байсныг мэдээлжээ. Одоогоор хүн уулын дэлбэрэлтэд өртөж бэртэж гэмтсэн гэх мэдээлэл байхгүй ч хүмүүс хамгийн сүүлд Фуэго уул дэлбэрэхдээ ямар их хор хохирол учруулсныг санан айж түгшсэнээ хэвлэлд ярьжээ.

Үүнээс өмнө өнгөрөгч зургаадугаар сард энэ уул тэсэрч дэлбэрэх үеэр ойр орчмын хот тосгоны 200-аад хүн нас барж, 230-аад хүн сураггүй болж байсан юм.

Харин энэ удаагийн уулын дэлбэрэлтээс нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Эскуинтла хотын улсын сургуулиуд, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг газруудад аваачсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Фуэго галт уул дэлбэрчээ   
Үзсэн: 1565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй