Шууд Chart

Владимир Путин: АНУ пуужингийн гэрээнээс гарвал Кремль хариуг нь өгнө

2018-11-20 12:21:38

"АНУ пуужингийн гэрээнээс гарвал Кремль хариуг нь өгнө" гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрбээр Оросын хэвлэлд ярихдаа “АНУ 1987 оны Бага болон дунд тусгалын пуужин устгах гэрээнээс гарвал Кремль хариуг нь өгнө” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр энэ гэрээний асуудлаар Кремль Вашингтонтой хэлэлцэхэд бэлэн гээд үүнтэй холбоотойгоор АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах талаар Батлан хамгаалах яамныхантайгаа ярилцсан гэж мэдэгджээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пуужингийн гэрээнээс гарна гэж мэдэгдэхдээ "Оросын тал 31 жилийн настай энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна" гэж буруутгасан.

Энэ талаар НАТО болон ОХУ-ын төлөөлөгчид өнгөрөгч аравдугаар сарын 31-нд хэлэлцэж, тус гэрээг бүрэн биелүүлэхийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дар Иенс Столтенберг Москвад сануулсан юм. “Оросын тал "Эс Эс Си-8" хэмээх дунд тусгалын далавчит пуужин хөгжүүлж байгаа нь стратегийн тогтвортой байдалд ноцтой аюул дагуулж байна” гэж Столтенберг хэлсэн юм.

Бусад улс АНУ пуужингийн гэрээнээс гарвал шинэ сөргөлдөөний эхлэлийг тавина гэж болгоомжилж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин: АНУ пуужингийн гэрээнээс гарвал Кремль хариуг нь өгнө   
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй