Шууд Chart

Саудын Араб 22 тэрбум долларын уул уурхайн төсөл хэрэгжүүлнэ

2018-11-20 12:43:02

Саудын Араб 22 тэрбум долларын уул уурхайн төсөл хэрэгжүүлнэ. Тус улс хойд бүс нутагтаа 440 км квадрат газар хамарсан уул уурхайн үйлдвэрлэлийн хот байгуулах "Ваад Аль Шамаал" төслөө энэ пүрэв гарагт нээх гэж байна.

Нийт 85 тэрбум риал буюу 22.7 тэрбум долларын өртөгтэй энэ төсөл 10 мянган ажлын байр бий болгоно гэж Саудын Арабын Уул уурхайн сайд Халид Аль Фалих ярьжээ.

Энэ улсын хувьд уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр ашгийг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа юм. Энэ бүс нутагт фосфатын хүдрийн дэлхийн батлагдсан нөөцийн долоо орчим хувь буюу 500 сая тонн нөөцтэй гэж Саудын эрх баригчид тооцож байгаа юм. Мөн үүнээс гадна энэ улсын ашиглаагүй байгаа байгалийн баялаг таван их наяд риалийн үнэ хүрнэ гэж дүгнэж байна.

Үүнтэй холбоотойгоор Саудын Араб уул уурхайн салбараа гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгоно гэж төлөвлөж буй юм байна. Одоогоор энэ улсын уул уурхайн “Ма Еден” компани дангаараа алт, зэс, хөнгөн цагаан, фосфат үйлдвэрлэл явуулж байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Араб 22 тэрбум долларын уул уурхайн төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй