Шууд Chart

Нобелийн утга зохиолын шагнал олгох хорооны шинэ бүрэлдэхүүний нэрийг зарлалаа

2018-11-20 13:20:38

Нобелийн утга зохиолын шагнал олгох хорооны шинэ бүрэлдэхүүний нэрийг өчигдөр Шведийн шинжлэх ухааны академи болон Нобелийн хорооны сайтад зарлажээ.

Тус хороонд түүхч, шүүмжлэгч Хорас Энгдаль, яруу найрагч, драматург Кристина Лугн, зохиолч Андерс Олссон, хэл шинжээч Йеспер Свенбу, мөн урилгаар таван шинжээч ажиллахаар болсон байна.

Шинэ хороо ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс ажилдаа орох юм байна. 2018 оны тухайд Нобелийн утга зохиолын шагналыг олгодог Шведийн академид бэлгийн дарамтын хэрэг ил болсноос шагнал олгоогүй. Тус академийн гишүүн, яруу найрагч Катарина Фростенсоны нөхөр гэрэл зурагчин Жан-Клод Арно хүчин болон бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоноор тус хорооны нэр сэвтсэн гэж үзэн энэ жил шагнал олголгүй алгасахаар шийдвэрлэсэн юм.

Мөн уг хэргийн дуулиантай зэрэгцэн Арно болон академийн өөр хэд хэдэн гишүүн албан ёсоор зарлаагүй байхад шагналтнуудын нэрсийг бусдад задруулж байсан нь ил болсон байна. Нийтдээ мэдээлэл задруулсан долоон удаагийн тохиолдол тогтоогджээ.

Энэ бүхнээс үүдэн Шведийн урлаг соёлын хэсэг зүтгэлтэн санаа нэгдэж, энэ онд Нобелийн утга зохиолын шагналыг орлуулах шагнал олгохоор болсон. Энэ шагналыг колоничлолын гамшигт үр дагаврыг харуулсан зохиол бүтээлүүд туурвидаг Францын зохиолч эмэгтэй Марис Конде хүртсэн юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Нобелийн утга зохиолын шагнал олгох хорооны шинэ бүрэлдэхүүний нэрийг зарлалаа   
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй