
АНУ Венесуэлийг терроризмыг санхүүжүүлэгч улс орны тоонд оруулахаар бэлтгэж байна. Энэ тухай АНУ-ын албаны хүмүүсийн хэлснийг "Вашингтон пост" иш татан мэдээлжээ. Гэхдээ одоогоор энэ тухай шийдвэр хараахан гараагүй байгааг эх сурвалж сануулсан байна.
АНУ-ын засаг захиргаанаас улс орнуудыг олон улсын терроризмийг удаа дараа дэмжсэн гэж буруутгаж, энэ жагсаалтдаа оруулдаг. Одоогоор үүнд Иран, Умард Солонгос, Судан, Сири гэсэн дөрвөн улс багтаад байгаа юм.
АНУ-ын хууль тогтоогчид, тэр дундаа Бүгд найрамдах намын зарим гишүүн Венесуэль Леваны Хезбола бүлэг, Колумбын хувьсгалт арми зэрэг бүлэглэлүүдтэй холбоотой гэх мэдээллийг дурдаж байна.
Тэд Венесуэлийг террорист байгууллагуудтай харилцаатай гэж урт хугацаанд буруутгаж ирсэн ч шинжээчид үүнийг нь авч хэлэлцээгүй. “Ямар нэг баттай баримтгүйгээр буруутгах нь АНУ-ын энэ жагсаалтыг сулруулж болзошгүй”-г анхааруулж байна.
Энэ талаар албаныхан тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байгаа ч АНУ-ын Төрийн департамент төрийн агентлагуудтайгаа санал солилцох хүсэлт гаргасныг Америкийн хэвлэлд бичжээ.
Ардчиллын үнэт зүйлсийг гутаасан гэж АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчдад хориг шахалт тавьж, нэмэлт арга хэмжээ авна гэж анхааруулсан юм.
АНУ Венесуэлийг терроризмийг санхүүжүүлэгч улс орны тоонд оруулахаар бэлтгэж байна | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.